УИХ-ын 24 дүгээр тойрогт Сүхбаатар аймагт нэр дэвшигч Ч.Улаан, ИТХ-д өрсөлдөгчид Баруун-Урт сумын иргэд, намын гишүүд дэмжигчидтэй уулзлаа. Сүхбаатар аймгийнхаа хөгжил дэвшилд гэрэл гэгээ нэмэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн аж амьдралыг өөд татахад зориулсан түүний хичээл зүтгэл, сайдын зангараг, төрийн түшээгийн мэргэн шийдвэрийг иргэд бахдан ярьж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр таван удаа сонгогдож, эдийн засгийн хүнд бэрх цагт Сангийн болон Эдийн засгийн сайдаар томилогдон ажиллаж хямралыг давах ажлыг гардан зохион байгуулж ирсэн асар их туршлагатай, төрийн зүтгэлтэн гэж итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлж баяр талархалтай угтаж байна. Сүхбаатарчууд \”Ажлын байр амьдралын баталгаа, Өрхийн орлого өөдлөх амьдрал уриатай аймгийн ИТХ-ын сонгуульд оролцож буй МАН-ын 33 нэр дэвшигчийг багаар нь сонгож, аймаг, орон нутгаа удирдах эрхийг тэдэнд бүрэн олгох хүсэлтэй байгаагаа уулзалтууд дээр илэрхийлж байгаа юм
эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас