ШХАБ-д ажиглагчийн статустай явдаг Монгол улсыг саналын эрхтэй гишүүнээр элсэх тал дээр дээр дооргүй зөрчил үүсдэг. Харилцан туслалцах гэрээтэй ШХАБ-ын гишүүн орнуудын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Уг байгууллагыг үүсгэн байгуулагч улсуудын төлөөлөл болох Киргизстан, Тажикстан гэх хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч /2019.03.13/ Тажикстан улсын хоёр хүн амь үрэгджээ. Тэднээс гадна арав гаруй хүн гэмтэж шархадсан байна.
Тус хoёр улс нь ЗХУ задарснаас хойш хилийн маргаантай байгаа юм. Сүүлд гарсан мөргөлдөөн нь маргаантай бүсэд Киргизстан улс авто зам тавих ажил эхлүүлснээс үүдэлтэй аж. Уг хэсэгт зам тавихыг хилийн бүсийн дагуу оршин суудаг иргэд эсэргүүцэж зөрчил хурцадсан байна.
Мөргөлдөөнийг зохицуулахаар Киргизстан улсын Ерөнхий сайдын орлогч Жениш Разаков өчигдөр тухайн бүс нутагт очиход буудалцаан зогсоогүй байсан байна. Тажикстаны хилийн цэргүүд Киргизстаны иргэд тэдний агуулахад гал тавихыг оролдсон гэж мэдүүлжээ.
Өмнө нь 2010 онд Узбек-Киргизын хилийн дагуу амьдардаг үндэстний цөөнхүүдийн хооронд мөн зөрчил үүсч 100 гаруй хүн амь үрэгдэн, бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан юм.
Эх сурвалж:Reuters