\”Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдах хүсэлтээ 650 мянган иргэн банкинд гаргасан байна. Тэгвэл хүсэлт гаргасан иргэд ирэх даваа гаригаас мөнгөө авч эхлэх юм байна. Албаныхны \”хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа эхний 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай. Өнгөрөгч даваа гаригт хүсэлт гаргасан иргэдийн мөнгө маргааш буюу даваа гаригт дансанд нь орох ёстой\” гэж мэдэгдлээ. 300 мянган төгрөгийг долоо хоногийн зайтай 100 мянгаар нь хувааж оруулна.
Иргэн та хувьцаатай эсэхээ https://net.schcd.mn/registration/ эндээс шалгаж болно. Хэрэв хувьцаатай бол худалдах хүсэлтээ арилжааны аль ч банкинд гаргаж болох юм.
Арилжааны банкуудын тавьж буй нийтлэг шаардлага:
-\”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг
-Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
-Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
-Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/
-Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх
-Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.
Гэхдээ хувьцаа иргэн бүрд адил, тэгш байхгүй. Тухайлбал, 1072 ширхэг хувьцааг оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө хэлбэрээр авчихсан. Энэ удаад дээрх хэлбэрээр хувьцааны үр ашгаа хүртээгүй, нэг сая 650 мянган иргэн л хамаарах юм. Засгийн газрын зүгээс иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтээ шийдвэрлэсэн, тиймээс энэ үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.