Анх “Токио 1964” зуны олимпын наадмаас хойш зохион байгуулагдсан олимпын наадмын Япон улсын хөгжөөн дэмжигч Наотоши Ямада 92 насандаа таалал төгссөн талаар NHK суваг өнөөдөр мэдэгдлээ.
Өөрийн нутаг нэгтнүүддээ “Олимпын Ожисан” (Олимпын өвөө) хэмээн нэрлэгдэх тэрээр Токио хотод хоёр дахь удаагаа зохиогдох 2020 оны зуны олимпын наадмыг үзэх мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Тэрээр, аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Энэ наадам миний хөгжөөн дэмжиж ирсэн бүхий л олимпийн оргил байх болно” гэжээ.
Ямада гуай зуны олимпын наадамд алтлаг бүрх малгай, улаан хүрэм, танил инээмсэглэлтэйгээ оролцож дэлхий нийтийн анхаарлын төвд ордог юм.
Түүний олимпын наадмуудын аялалынхаа үеэр цуглуулсан эд зүйлс, гэрэл зургийн музей нь төрөлх Тояама мужийн Нанто хотод нь байдаг аж.
Эх сурвалж: Reuters