Тусгай олимпын Зуны 15 дахь удаагийн наадам АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байгаа билээ. Олимпын хоёр дахь өдөр жүдогийн төрөлд хүрэл медаль хүртснээр манай медалийн буухиа нээгдсэн. Улмаар усанд сэлэлтийн төрөлд олимпийн наадмын аваргын алтан медаль хүртсэн бол саяхан бөөрөнцөг шидэлтийн төрлөөр манай улсын тамирчин Х.Балжинням өөрийн ангилалдаа хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Өмнөговь аймгийн харьяат бөгөөд одоо 23 настай тамирчин. Тэрээр одоо 100 метрийн гүйлтийн төрөлд хурд үзнэ.