УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргын айлчлалын дараа Швейцарийн банкнаас Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг өөрийн хүсэлт, шаргуу ажиллсаны үр дүнд авчирч чадсанаа мэдэгдэж даахалзсан. Гэвч харамсалтай нь түүний энэхүү мэдээлэл зүгээр л нэр төрийн оролдлого байж. Т.Аюурсайхан гишүүний авчирсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АТГ болон прокурорын байгууллагаас Швейцарь Улсад хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой мэдээлэл ирсэн гэж сонссон. Өөрөөр хэлбэл, тус улсад биднийг айлчлах үеэр бус харин үүнээс хоёр долоо хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн мэдээлэлийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан байна лээ. Хууль хяналтын байгууллагын хүмүүстэй огт уулзаагүй” гэж үгүйсгэлээ.
Т.Аюурсайхан гишүүний авчирсан гэх мэдээлэл үнэн хэрэгтээ АТГ-ын удаа дараагийн хүсэлт илгээж байж ГХЯ-аар дамжуулж олж авсан материал бөгөөд УИХ-ын даргыг Швейцарьт айлчлахаас арваад хоногийн өмнө монголд авчирсан материал болж таарлаа. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ дээ, гишүүн ээ.