АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд өчигдөр анхны алтан медалиа авсан билээ.
Харин монголын шигшээ багийн ес дэх медалийг жүдогийн эрчүүдийн -66кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртсэн байна.
Жүдочин Э.Билгүүн нь 18 настай бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж эхэлжээ
Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилджээ.
Жүдогийн тамирчдын тэмцээн өндөрлөсөн бөгөөд тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан байна.