Хүүхдийн насанд хүрсэн хойноо авах цалин түүний уншсан номын тооноос шалтгаалдаг гэж Италийн Падуаны их сургуулийн эрдэмтэд мэдэгдэж байна. Хорьдугаар зууны дунд үед төрсөн Европын 9 орнызургаан мянган иргэн уг судалгаанд хамрагджээ. Гэрийнх нь номын санд хичнээн ном байдаг вэ гэсэн асуултад туршилтад оролцогчид хариулсан байна.Хүүхдийн өсч байгааайлын номын тоотүүний цаашдын хөгжилд маш хүчтэй нөлөөлдөг болж таарчээ.Сургуульд ийм хүүхдүүд бусдыгаа бодвол, илүү сайн сурдаг байна.Ном багауншдаг байсан хүмүүсийг бодвол, сайн цалин авдаг ньолон номтой айлд өссөнийг судалгааны дүн харуулжээ. Олон номонд ойр байсан хүүхдүүдболомж ихтэй том хотуудад шилждэг гэдгийг тэмдэглэсэн байна.
Эрдэмтэд судалгааны ийм үр дүнгном унших нь хүүхдийн хөгжилд, улмаар тэдний мэдлэг олж авах чадварт ихээхэн нөлөөлдөг гэдгээр тайлбарлаж байна.