УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын даргын Швейцарийн Холбооны улсад хийх айлчлалын хүрээнд Т.Аюурсайхан гишүүн С.Баярцогтын нууц дансны тухай мэдээлэл, хуулгыг авчраагүй ээ. Тэрхүү материал нь айлчлалаас 14 хоногийн өмнө АТГ-т ирсэн материал байсан” гэж тайлбарласан билээ.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Тэрээр, “Миний энэ ажлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж хоёр гишүүн мэдэхгүй байгаа. Төсвийн хөрөнгийг үрж ямар ч үүрэггүй явсан хүмүүс. Энэ асуудлыг УИХ-ын дарга бид л мэднэ. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно. С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт багтаагүй” гэж мэдэгдлээ.
Мөн сэтгүүлчийн асуултанд “Хэнээс яаж дамжиж ирсэн нь төдийлөн ач холбогдолтой биш. Швейцарын холбооны улс Монголын талд С.Баярцогтын дансны хуулгыг өгсөн. Журмаараа ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэх ёстой. Түүнээс биш Т.Аюурсайханаар дамжиж хүргэгдэж байгаа зүйл байхгүй” гэж хариуллаа.