Монгол түмний хүндлэлийг хүлээсэн залуусын нэг бол яах аргагүй Самандын Жавхлан билээ. Түүний үг хийгээд үйлдэл нь цэвэр нэгэн. Тиймээс ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг нь хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа гэхэд болно. Тэгвэл 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа тэрбээр сонгуулийн сурталчилгааны ажил, уулзалтуудаа хийхдээ морьтой яваа нь тунчиг анхаарал татаж байна. Монгол түмэн морьтойгоо дэлхийн дайдыг эзэлж байсан агуу түүхтэй ард түмэн. Ерөөс хүлэг морио унаад төр улсаа төвшитгөж засаж явсан үүх түүх биднийх. Тэр ч утгаараа С.Жавхлан ийн морь унаад, сонгогч иргэдтэйгээ уулзаж байгаа нь, монголоо үнэртүүлсэн, монголоо гэсэн сэтгэлтэй хүн болохыг нь улам бүр мэдрүүлж байгааг хэлэх иргэд олон байгаа юм. Ер нь С.Жавхлан Монголчуудынхаа ирээдүйд санаа зовж , ихийг бодож, тунгааж явдаг хүн гэдгээ өнгөрсөн жилүүдэд нэгэнтээ харуулж чадсан л даа. Тэрчлэн санаж сэдэж яваагаа ажил хэрэг болгож чаддаг хөдөлмөрч, дайчин залуу хүн гэдгээ ч бататгасан билээ.