Абу Дабид үргэлжилж буй Тусгай олимпийн наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Олимпийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртээд байсан Х.Балжинням эмэгтэйчүүдийн 100 метрийн зайнд уралдаж алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр одоо 23 настай бөгөөд орон нутгаас ирж олимпт оролцож байгаа тамирчдын нэг юм.
Энэ удаагийн олимпийн наадамд Монголын баг 28 хүний тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. 15 дахь удаагийн зуны наадамд 24 спортын төрлөөр 190 гаруй улсын тамирчид хурд, хүч сорьж байгаа билээ.
Эх сурвалж: Special Olympics Mongolia