Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, түүний хувийн цуглуулга дахь уран зургуудыг хураан авсан тухай эх сурвалж мэдээллээ. Нэгжлэг хийх явцад түүний ажлын өрөөнд 1000 гаруй зураг байсан гэнэ. “Их тэнгэр” цогцолборын “Хатан туул” рестораны ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл байршуулсанаас 21 зургийг нь олоогүй гэдгийг Уран зургийн галерей, Тагнуулын Ерөнхий газрын Тамгын газар, “Их тэнгэр” цогцолборын Төрийн тусгай хамгаалалттай газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон тухай өмнө мэдээлэл цацагдаж байсан.
Тэгэхээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн цуглуулагт улсын өмч болох үнэтэй ховор, нандин зургууд орсон байсан уу гэдэг асуулт хариулт нэхэж эхэллээ. Төрийн тэргүүний сэнтийд 8 жил суусан энэ эрхэм ард түмнээс сонгогдсон гэдгээ үл мартаж, тэдний өмчийг хувьдаа авах их бүтээн байгуулалтыг хийсэн үү гэдэг олон асуудал өнөөдөр сөхөгдөж байгаа билээ. Тодруулбал Ц.Элбэгдорж МАНАН бүлэглэлийн, өнөөх ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫН, эзэн гэгдэж байгаа бөгөөд АСЕМ, 49 хувь, Монголын газрын доорхи баялагууд, нэмэх нь үнэтэй ховор нандин зургуудыг бас хувьдаа авсан уу гэдэг асуудалд холбогдож байгаа бололтой.
Монгол улсад АТГ, Прокурор, Шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг атал шударга үнэний талд үйлчилдэггүй гэдгийг нэр бүхий улстөрчид нотлох баримттай олон нийтэд мэдээлж буй. Гэтэл дээрхи байгууллагууд таг чимээгүй…
АТГ, Прокурор, Шүүх, хууль хяналтын байгууллагууд өргөсөн тангарагынхаа дагуу хэзээ ажиллаж эхлэх вэ? Энэ асуулт хариулт нэхсээр.