Хятадын Шенжений цагдаагийнхан долоон этгээдийг олон тооны гар утас биедээ нуун хил давах гэж байхад нь баривчилжээ. CCTV-гийн мэдээлж буйгаар iPhone, Samsung Galaxy S7 маркийн 580 ухаалаг утсыг хил давуулах гэж оролджээ. Үүнээс нэг утас нь л гэхэд 1.3 сая юань буюу нийтдээ 200 мянган ам.доллар үнэлэгдэх хэмжээний бараа ийнхүү хууль бусаар давуулах гэж байжээ.
Шенжений Хуанганы шалган өнгөрүүлэх хэсэгт нэгэн эр ихээхэн сэжигтэйгээр хамгаалалтыг шууд нэвтрэхээр завдсан тул металл илрүүлэгчээр шалгахад хөлдөө 35 утас бэхэлсэн байжээ. Түүнийг баривчилснаас ердөө таван минутын дараа хамсаатнуудыг нь баривчилсан аж. Тус этгүүдэд байнга Хонконгоос Хятад руу iPhone болон өндөр үнэтэй цахилгаан бараануудыг авчирч зардаг байж.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард нэгэн эр 18 iPhone-г дугуйндаа бэхлэн гарах гэж завдсан бол 2014 оны есдүгээр сард цагдаагийнхан Хятад руу iPhone зөөн ирж байсан хурдны завийг саатуулсан билээ.
Дашрамд дуулгахад, \”Apple” компани Бээжин дэх албан ёсны дэлгүүртээ iPhone-ийн сүүлийн үеийн загварын худалдаа зогсч магадгүй болоод буй. Учир нь, Хятадын Baili хэмээх компанийн 100C гар утас iPhone 6 and 6S –тэй ижилхэн гэж патентын марган гарсны дагуу шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ сонирхолтой нь, Baili-гийн зүгээс \”Apple”-ын эсрэг оюуны өмчийн маргаан гаргаж, Хятадын шүүх эхний шатанд тэдний талд шийдвэр гаргаад байна.
эх сурвалж: newscom.mn