Энэтхэгийн Тируваннамалай хотод 65 настай нэгэн эр аймшгийн кино үзэж суугаад кинотеатр дотор амьсгал хураажээ. Тэр хижээл насны эр өөрийн найзтай хамт \”Хараал 2” киноны шөнийн үзвэрийг үзэхээр театрт очсон байна. Киноны яг оргил хэсэгт түүний биеийн байдал муудаж, зүрхэн дээрээ дарсны эцэст ухаан алдсан гэнэ.
Эмнэлэгт хүргэсэн ч эмч нар түүнд юугаар ч туслах боломжгүйгээ хэлээд үхсэн гэсэн онош тавьжээ. Үүгээр энэ явдал дуусгавар болсонгүй. Задлан шинжилгээ хийхээр талийгаачийн цогцсыг тээвэрлэх үеэр хоёр найз гэнэт алга болчихсон аж. Цагдаа нар амьд болон үхсэн найзуудыг эрэн сурвалжилж эхлэв.
Эх сурвалж www.wikimon.mn