Хувьцаагаа зарсан иргэдийн
мөнгө өнөөдрөөс дансанд нь орж байгаа. Тухайлбал, иргэн өөрийн 1072 ширхэг
хувьцааны 30 хувь буюу 322 ширхэгийг 300.000 төгрөгөөр Монгол Улсын Засгийн
газарт худалдаалсан. Энэ мөнгө гурван хувааж долоо долоо хоногийн зайтай
дансанд нь орох юм.
Тэгвэл хамгийн түрүүнд буюу 6
дугаар сарын 13-ны өдөр хувьцаагаа худалдаалсан иргэдийн 100.000 төгрөг өнөөдөр
дансанд нь орж байгаа аж. Энэ өдөр нийт 362000 иргэн хувьцаагаа зарах хүсэлт
гаргасан бөгөөд Монголбанкнаас 36.2 тэрбум төгрөгийг арилжааны банкууд руу
шилжүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.