Зургадугаар
сарын 18 буюу өнгөрөгч бямба гаригийн өглөө Монгол Улсын нисэх хүчин дөрвөн
ширхэг \”Су-27” онгоц хүлээн авчээ. Байлдааны зориулалттай энэхүү онгоцыг ОХУ
үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улс дөрөв дэх үеийнхээс нь дөрвөн ширхгийг авч
байгаа нь энэ аж. Онгоцуудыг Улаанбаатар хотын захад орших цэргийн баазад хүлээн
авсан бөгөөд энэ үеэр Монгол Улс шинэ нисгэгчдээ тосч авчээ. Тэд бүгд ОХУ-д
нисэхийн сургууль төгсөгчид аж.
Су буюу Сухой /хуурай/-27 хэмээх онгоц нь
агаарын дэвшилтэт сөнөөгч онгоц бөгөөд олон үйлдэлтэй байлдааны онгоц юм.
Тиймээс нисгэгчдийг нь ОХУ-д бэлтгэжээ. Тэгээд ч \”Су-27”-г ОХУ ихэвчлэн
дотооддоо ашигладаг юм. АНУ болон НАТО-гоос Оросын \”Су-27” онгоцонд ихээхэн анхаарал хандуулж байсан. Тэр ч бүү хэл АНУ-аас ОХУ-ыг Иранд ийм онгоцыг нийлүүлэх хориглож байсан тохиолдол бий. Ямартай ч, Монгол Улсын нисэх хүчин ОХУ болон АНУ-аас энэ мэтээр цөөн
тоогоор сөнөөгч онгоцууд болон тээвэрлэгч онгоцууд худалдаж авахаар зорьсон байна.