Аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын зуны дунд хөх морь сарын 16. Зургаан цагаан мэнгэтэй, суулга одтой, хөх нохой өдөр. Ангараг гараг. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Өдрийн барилдлага: Үхэх. Шүэтн барилдлага: Хүрэлцэхүй. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.