Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осака хотын сүмо бөхийн ордноо 15 хоногийн тухшид үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15 даваатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг 42 дахь удаагаа гардлаа. Тэрээр башён сүүлийн барилдаанд ёкозуна Какүрюү М.Анандтай барилдан давж нэг ч унаагүйгээр 15 дахь түрүүгээ хүртэж байгаа юм.
Мөн энэхүү башёл түрүүлснээрээ Хэсейн он цаг тооллын сүүлчийн башёд түрүүлсэн бөх болон түүхэнд бичигдлээ.
Башёгийн 15 дахь өдөр сэкиваке Такакэйшёо Гүрж озеки Точиношиныг давснаар озеки цол хүртэх нь тодорхой болсон бол эсрэгээрээ Точиношин 7:8 даваатай болж, озеки цолоо хураалгахаар болов. Мөн Ичиножёо А.Ичинноров башёгийн сүүлийн өдөр хүртэл түрүү бөхийн өрсөлдөөнд бичигдэж 14 даваатайгаар өндөрлөжээ. Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил тав давж, 10 унасан амжилттайгаар башёг дуусгалаа.