Өнөөдөр “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ. Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Монгол улсад тулгараад буй авлига албан тушаалын гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын үүрэг маш их билээ.
Өнөөдрийн байдлаар АТГ сар бүрийн 25-нд олон нийтэд мэдээлэл хийдэг. Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр тогтмол тавигддаг. ЦЕГ-аас цаг үеийн мэдээллийг тогтмол хийдэг. Гэтэл прокурорын байгууллагууд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай байсаар байна.
Иймд прокурорын тухай хуулийн 3.1.5, 8.1, 8.2-г үндэслэн сар тутмын нэг өдөр олон нийтэд мэдээлэл хийдэг тогтмол цагтай болох, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1.5, 6.1.1, 14.1-т заасан үүргээ хэрэгжүүлж иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангаж өөрсдийн байгууллагын албан ёсны www.prokuror.mn сайтад үйл ажиллагааны тайлангаа оруулахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.