НӨАТ-ын сугалааны 12 дахь тохирол явагдаж нийт 9246 азтан тодорлоо. Гэвч
миний эргэн тойронд саятан байтугай, хорин мянгатан ч тодорсонгүй. Энэ нь тус
сугалааг шударга явагддаг эсэхэд эргэлзэх үндэс болж байгаа юм.
Энэ удаагийн сугалаанд 5 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн 9.2
сая ширхэг НӨАТ-ын баримт оролцож, есөн мянга гаруй азтан тодорсон юм. Азтан
болоогүй ч яахав. Гэтэл эхний сугалааны үеэр азтан болсон ч өнөөдрийг хүртэл
азынхаан мөнгийг авч чадаагүй яваа тухай олон гомдлууд ирж байна.
Тиймээс ямар шалтгааны улмаас эдгээр хүмүүс \”азын мөнгө”-өө авч чадахгүй
байгааг тодруулахад \”Сугалаа явагдаж эхэлснээс хойш иргэд нийт 1.4 тэрбум
төгрөгийн хонжворыг гар дээрээ аваад байна. Цаашид сугалаа сард нэг удаа зохион
байгуулагдана. Харин одоог хүртэл хонжворын мөнгө дансанд нь ороогүй иргэд
дансныхаа мэдээллийг дахин нягтлан шалгах хэрэгтэй. Дансны мэдээлэл буруугаас
болж НӨАТ-ын сугалааны хонжвор орохгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна\”
гэсэн тайлбарыг албаны хүн өглөө.
Тэгэхээр одоог хүртэл сугалаагаар хожсон мөнгөө авч чадаагүй бол эхний
ээлжинд дансны мэдээллээ шалгах хэрэгтэй юм байна. Хэрвээ тус мэдээлэл тань
алдаа байхгүй бол \”асуудал үүсгэж” болох юм.
Амар