Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор Александрын Цэрэнсодномын нэрийг дэвшүүлээд байсан хэдий ч түүний нэрийг буцаан татжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар өглөө.
Тэрээр “Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшээд байсан А.Цэрэнсодномтой холбоотой бичлэг илэрсэн учраас түүний нэрийг татсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй тэр бичлэгт А.Цэрэнсодном хэн нэгнээс 500 сая төгрөг нэхэн дарамталж байгаа тухай байсан. Тиймээс түүний нэрийг орлогч прокуророос нэрийг нь татсан” гэв. Одоогоор дараагийн томилох хүнийг сонгоогүй байгаа аж.