Энэ сарын 26-нд ОХУ-ын Буриад улсын Зэдийн Боций тосгоны ойролцоо тус улсын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг баривчилжээ. Тэд хууль бусаар хил давж Монголд очих зорилготой явж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд боомт нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг
Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй. Тэд мэдүүлэгтээ хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очин бичиг баримт бүрдүүлж гадаадын өөр оронд очих гэж байсан гэжээ. Уг хэргийг одоо Буриад улсын цагдаа нар мөрдөн шалгаж байна. Гэм буруу нь тогтоогдвол 6 жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.