Монголын цагаар өнөө өглөө NBA-н талбайд Сан-Антонио Спөрс болон Clevleand Cavaliers багуудын тоглолтын өмнө Аргентин тоглогч Ману Жиноблигийн 20 дугаарыг мөнхлөх ёслол боллоо. Түүний дугаарыг мөнхлөх ёслолын ажиллагаанд “Сан-Антонио Спөрс” багийн дасгалжуулагч Г.Попович болон түүний багийн анд, “их гурвал”-ын нэг Т.Данкан нар оролцсон байна.
Аргентин тоглогч М.Жинобили 1999 онд NBA-д орохдоо “Сан-Антонио Спөрс” багт элсэж байсан бөгөөд 2002 оноос өдийг хүртэл тус багт зүтгэж Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн аварга болжээ.
Тэрээр Тим Данкан, Тони Паркер нарын хамтаар “Сан-Антонио Спөрс” багийн “Их гурвал” хэмээн нэрлэгдэж 16 жил тасралтгүй плэй-оффт шалгарсан амжилтыг өөр ямар ч багийн “Их гурвал”-ууд үзүүлж байгаагүй юм.