Өнөөдөр дөрөвдүгээр сарын хоёрон буюу олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг хүндэтгэж 1967 оноос эхлэн олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Ханс Кристиан Андерсен нь 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Түүний зохиолоос дурдвал “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Цасан хатан”, “Бяцхан лусын дагина”, “Ямх охин”, “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийг хүүхдийг бага наснаас эхлэн номонд дуртай болгон хөгжүүлэх, улс орнуудад хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн зохиолчидтой уулзалт хийж тэдний шинэхэн бүтээлийг хүүхдүүдэд бэлэглэн өнгөрүүлдэг юм.