АНУ-ын ерөнхийлөгчид зориулж үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн өндөр хамгаалалттай Caddillac One хоч нь Beast буюу “Араатан”. Жорж Буш ерөнхийлөгчийн үед хийгдсэн машин.
Машины эх биеийг гангаас 2 дахин бат бөх титан болон хөнгөн цагааны хольцтой материалаар хийсэн. Машины хаалга нь гэхэд Боинг 757 онгоцны хаалганы жинтэй ойролцоо 20 см орчим зузаан. Машины шил нь 7,5 см орчим зузаан 12.7 мм-ийн сумнаас хамгаалагдсан.
Эх биеийн доод хэсэг танк эсэргүүцэх минийг тэсвэрлэх чадалтай. Машины дугуй нь тусгай материалаар хийсэн бөгөөд дахин хийлэгдэнэ. Хэрэв дугуй юу ч үгүй задарсан тохиолдолд дугуйн доторх ган цагирагаар хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэх боломжтой.
Ерөнхийлөгчийн суудлын дор иж бүрэн компьютер байрлах бөгөөд сансрын холбоо, интернет, дэд ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугамтай. Галт унтраах иж бүрэн системтэй. Химийн болон бактерлогийн зэвсгээс хамгаалагдсан. Мэдээж эмнэлэгийн тусламжийг хайрцаг, амьсгалын аппарат энэ машинд бий.
Мөн машины урд хэсэгт шөнийн харааны систем бий. Автомат жолоодлогын систем, gps болон бусад тоноглолтой. 6,5 литрийн дизель хөдөлгүүртэй. Үнэ нь оролцоогоор 300.000 евро аж.