Түүнчлэн манай улс жилдээ хэдэн мянган тонн мах экспортолдог байсан өмнөх төвшнөөсөө ухраад байна. 2012 оноос өмнө жилдээ 24 мянга орчим тонн мах гадаад зах зээлд гаргаж байсан бол өдгөө махны экспорт огцом буураад байна. Монгол Ардын Нам өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх баригчдын энэ алдааг засах зорилгоор \”Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлэхийн зэрэгцээ \”Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Цаг үедээ сэргэлт авчирсан Атрын III аяныг эрчимжүүлж амжилтад хүргэсэн арвин туршлага Монгол Ардын Намд бий. Түүн шигээ мах, сүүний аяныг ч үр дүнд хүргэж чадна. Мах, сүүний анхдугаар аян \”булган сүүлтэй” байж, араасаа хүн зонд ээлтэй олон зөв аяныг дагуулах буй за.
Х.СҮРЭН
эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб