Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал 2016 оны 06 дугаар сарын 17- ны өдөр 15.00 цагийн орчим тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай таарч, гэрт орж галыг унтраасан байна.
Гэрт бага насны 5 хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурганы хамт шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч гэрийг бүрэн шатахаас өмнө сэргийлж галыг унтраажээ. Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос баяр хүргэж амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.