Нидерланд улсад орших “Гитхорн” хэмээх жижиг тосгон. Уг тосгонд ямар ч авто машины зам байхгүй. Мөн ямар ч моторт тээврийн хэрэгсэл үгүй гэнэ. 176 орчим гүүртэй бөгөөд очсон жуулчид тосгоны гадаа машинаа үлдээгээд өөрсдөө явган юм уу эсвэл жижиг завиар дотогш орж танилцдаг юм байна. Орчин үежээгүй уг газарт маш амар амгалан, нам гүм байдал ноёлодог ажээ.