Золбоо энэ жил хоёрдугаар ангид орно. Өнгөрсөн жил нэлээдгүй юм болж байж нэгдүгээр ангид орсон. Мөн түүний анги 56 хүүхэдтэй. Дээр нь гуравдугаар ээлжинд хичээллэнэ. 17.00 цагаас эхэлсэн хичээл 20.30 минут дөхүүлж тарах нь гачлантай. Өвөл бол бүр ч хэцүү. Сургууль гэрээс нь холгүй ч харанхуй гудамжаар алхана гэдэг хоёрдугаар ангийн хүүхдэд ахадсан асуудал болох нь тодорхой. Өнөөдөр нийслэл болон зарим аймгийн төвийн сургуулиудын анги дүүргэлт бусад газартай харьцуулахад хоёр дахин өндөр болов. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг статистик тоон мэдээлэл бий.
Үүний 21 нь Улаанбаатар хотод байгаагийн нэгд нь Золбоо хүү суралцдаг. Оройхон айдас хүйдэст автсан хүү гэртээ ороод гэрийн даалгавраа ч хийж амжилгүй орондоо шургана. Уг нь бусад хүүхдийн адилаар өглөө эрт хичээлдээ явж гэрэл гэгээтэй үед хичээлээ тараад жаахан ч гэсэн тоглохыг хүсэвч \”мундаг” ах, эгч нарынхаа буянд түүнд тийм боломжэ олдохгүй. Мундаг том том нэртэй бонд босгосон ч эрх баригчдад сургууль барих сэтгэл дутсан зовлонг бяцхан хүү нуруундаа үүрч алхана. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө \”Гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно” тусгасан.
Бүр тодруулбал, \”Гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно. Шинээр сургуулиуд барина. Нэг ангид суралцах хүүхдийн тоог 30-аас ихгүй болгоно” гэсэн заалт оруулсан нь Золбоо хийгээд түүнтэй ижил зовлонтой мянга мянган хүүхдийн сэтгэлд итгэл найдвар төрүүлж байна. Замаас өөрийг мэддэггүй эрх баригчид жаахан ч гэсэн сэтгэл гаргаад сургууль, цэцэрлэг ганц хоёрыг барьчихсан бол нэрэнд нь цэвэр байлаа.
Эх сурвалж:Монгол ардын намын сонгуулийн штаб