Аймгийн сонгуулийн
хорооны таван гишүүн энэ цаг мөчид цагдаагийн газар байцаалт өгөөд явж байна
гэнэ. Шалтгаан нь тэд сонгуулийн хорооны гишүүний ажилдаа хувийн ашиг
сонирхлоор хандсан хэмээн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Доржпүрэв гомдол
гаргасантай холбоотой аж.
Орхон аймгийн
сонгуулийн хороо есөн гишүүнтэй. Аймгийн ИТХ-аас тодорхой шалгуур, шаардлагыг
хангасан хүмүүсээс томилдог байгаа. Гэвч УИХ-ын сонгууль болохоос хэдхэн
хоногийн өмнө сонгуулийн хорооны гишүүдийн ихэнх нь цагдаагийн газар байцаалт
өгөөд явж байна. Энэ бол орон нутагт сонгууль шударга явагдахгүй байж мэдэх нэг үндэслэл болоод байгаа юм.
Орхон аймгийн
Ардчилсан намаас ирэх орон нутгийн сонгуульд 29 хүнийг нэр дэвшүүлэхээр болсон.
Тэдний 18 нь нэр дэвших үнэмлэхээ аваад байсан бол үлдсэн 11 нь өчигдөр
үнэмлэхээ гардан авах ёстой байж. Гэтэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн
Д.Доржпүрэв гэх хүний үйлдлээс болоод нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах
хугацаа тодорхойгүй болчихоод байгаа аж.
\”АН-ынхан яагаад
бие биенээс хэмлээд, дотроо хагаралдаад байдаг юм бол”. Ямартай ч Эрдэнэтийн
АН-ынхан түнжин муутай байгаа нь дээрх асуудлаар илэрч байна. Аймгийн Ардчилсан
намыг хоёр хуваахад УИХ-ын гишүүн М.Батчимэгийн оролцоо их гэж гишүүд дэмжигчид
нь ярьж байна. Тухайлбал, Д.Доржпүрэв нь М.Батчимэгийн бие төлөөлөгч, шадар
туслахаар ажиллаж байсан гэнэ. Тэгэхээр аймгийн АН-ын хороонд үүсээд байгаа энэ
асуудал дээрээс буюу М.Батчимэгээс шидсэн чулуу байж болзошгүй хэмээн таамаглаж
байгаа аж.
Д.Доржпүрэв нь
аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг ямар шалтгаанаар цагдаад шалгуулахаар
өгсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ түүний гомдлоос болоод нэр дэвшигчдийн хувь
заяа, ирэх сонгуулийн явц \”бүрхэг” болж байгаа харагдлаа.
А.Аюуш