Хятадын Гуанши мужийн Юлин хотод жил бүрийн 6 сарын 21-30-ны өдрүүдэд \”Dog Meat Festival”
буюу Нохойны махны баяр болдог. Бүтэн 10 өдөр үргэлжилдэг энэ баярын үеэр Юлин хотод
жил бүр 10-15 мянган нохойг цааш харуулдаг байна. Энэ жилийн хувьд өчигдөр буюу
6 сарын 22-нд Нохойн мах идэх баяр эхэлжээ.
Нар буцах энэ өдрийн нарыг 10 гаруй
нохой сүүлчийн удаа харж, хэн нэгний хоол болохоор торонд хоригдов. Хятадын
сонинуудад мэдээлж байснаар, баярын эхний хоёр өдөрт 10 мянга гаруй нохдыг цааш
харуулж, хоол хийхэд бэлэн болгодог байна. Зарим эх сурвалжуудад дурдсанаар,
нохдыг идэхэд бэлэн болгохдоо амьдаар нь чанадаг тухай өгүүлжээ. Хэдийгээр
нохойны мах эрүүл мэндэд тустай, ялангуяа уушгинд нэн сайн.
Тиймээс зуны
сүүлийн өдрүүдэд нохойны мах идэж, хүйтэн сэрүүний улирлыг угтдаг эртний
уламжлалтай ч түүхийн явцад дунд нь хориглож, буцаан сэргээж ирсээр явжээ.
Ямартай ч, Юлин хотод нохойны махны баяр болон нохойны мах идэх, нохой
хөнөөхийг олон хүн эсэргүүцэж байна. Тэд амьтны эрхийг хамгаалагчдын хамтаар \”хүний
хамгийн сайн анд нөхөр”-ийг аврахыг хүсч, ард иргэдийг нохойны махнаас
татгалзахыг уриалсаар байна.