ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Минниханов өнгөрөгч 20-ны өдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Монгол-Татарстаны эдийн засгийн форумд оролцсон юм. Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановыг дагалдаж тус улсын Ерөнхий сайдын орлогч, Аж үйлдвэр, худалдааны сайд А.А.Каримов тэргүүтэй албаны хүмүүс болон тус улсын Нефть, байгалийн хий үйлдвэрлэгч, Химийн үйлдвэр, \”Ак Барс\” банк, гадаад худалдааны \”Камаз\”, эм хангамжийн \”Татхимфармпрепараты\” зэрэг томоохон компаниудын төлөөллүүд иржээ.
Тэгвэл айлчлалын үеэр Татарстаны Ерөнхийлөгч болон тус улсын улстөр, бизнесийн салбарынханд урлагийн тоглолт үзүүлж, \”Говь\” үйлдвэрийн бүтээгдэхүүний цуглуулгуудыг сонирхуулжээ. Харин маргааш өглөө нь Татарстаны Ерөнхийлөгч Минниханов өөрийн инстаграмм хуудастаа Чингисийн талбай болон кашмеран хувцасны загвар үзүүлж буй загвар өмсөгчдийн зургийг оруулав. Ингэхдээ сэтгэгдэл хэсэгт нь \”Өглөөний мэнд. Монголын бодлогоос илүү \”Монголын гоо сайхан\” сайхан санагдлаа\” гэв. Өөрөөр хэлбэл, түүнд Монголын гадаад бодлогоос илүү Монгол бүсгүйчүүд таалагджээ.
Төгс