Монголчууд бид энэ удаагийн сонгуулиар ирээдүйгээ, цаашлаад улс орноороо \”орших уу, оршуулагдах уу\” гэдгээ л шийдэх хүнд сонголтын өмнө ирж байна. Тиймээс насанд хүрсэн хүн бүр өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонгуульд тун хариуцлагатай хандаж оролцохыг, саналаа бүгд өгөхийг, мөн ямар нэгэн байдлаар сонгуулийг луйвардан ард түмнээр тоглогчидтой хариуцлага тооцох хэмжээний ухамсартай хандацгаахыг та нараасаа хичээнгүйлэн гуйя.
Энэ удаа л бид өөдлөх боломжийг өөрсөндөө бүрдүүлж чадахгүй, төр улсаа төвшитгөх алхамыг хийж чадахгүй аваас Монголын ирээдүй үнэндээ харанхуй, хонгилын үзүүрт сүүмэлзэх лааны гэрлээ ч өөрсдөө бид үлээгээд унтраах нь. Өнөөдөр та саналаа хэдэн халтар төгрөгөөр арилжаалж царцаа, голионы нүүдэл гэгчид оролцож болох ч маргааш нь гарах үр дүнгээс чиний амьдрал хамаарахгүй нэг ч өдөр байхгүй гэдгийг бүү л мартаарай даа хүмүүс минь.
Яагаад бид өөрсдийнхөө гараар өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйг баллаж, \”оршуулгын нүх ухах\”-ыг зөвшөөрөх ёстой гэж?!!!