Хятадын эрхтэн шилжүүлэх хагалгааны талаар Канадын хуульч Дэвид Килгур, хүний эрхийн хуульч Дэвид Мэтэс, сэтгүүлч Эдэн Гэтмэн нар нэгэн тайланг саяхан гаргажээ. Тус тайлан Хятадын эх баригчдын мэдээллэсэн тоо баримттай асар их зөрүүтэй байгаа юм. Коммунист намын мэдээллэсэнээр жилд 10000 хууль ёсны мэс ажилбарыг хийдэг гэсэн бол тус тайланд 60000-100000 эрхтэнг шилжүүлэн суулгадаг гэжээ.
Олон хоригдлуудыг цаазаар авна гэдэг ч баттай цаазаар авсан хүмүүсийн тоо нууц байдаг аж. Хятадад жилд 300000 гаруй хүн эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай болдог байна. Тус тайлангийн дагуу жил бүр олон мянган хүнийг нууцаар цаазалж, эрхтэн шилжүүлэх хагалгаанд ашигладаг гэж мэдэгдлээ. Лансет эрүүл мэндийн сэтгүүлийн мэдэгдсэнээр эрхтэн шилжүүлэх мэс заслын 90 хувь нь цаазаар авхуулсан шоронгийн хоригдлуудыг эрхтэний донороо болгон ашигладаг гэжээ. Ихэвчлэн шашны цөөнх, Уйгар, Төвд, хориотой Фалун Гонг гэх хөдөлгөөнийхөн эрхтэн шилжүүлэх хагалгааны золиос болсоор байна. Албан ёсны судалгаагаар Хятадад 100 гаран эрхтэн шилжүүлэх эмнэлэг байдаг бол 712 элэг, бөөр шилжүүлэн суулгах эмнэлэг байдаг аж.
эх сурвалж http://www.newscom.mn/