Монголын
Улсын баруун өмнө хилийн Ховд аймгийн Чандманв суманд Олон улсын хөөмийн наадам
/фестиваль/ болохоор болжээ. Хөөмийг Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэж
үздэг бөгөөд тиймдээ ч энэ газарт хийхээр болжээ. Наадам 7 сарын 6-9-ны
өдрүүдэд болно. Хоёр жил тутам зохиогддог энэхүү наадам ганцаарчилсан болон
багаараа гэсэн хоёр ангилалд шилдгүүдээ тодруулна. Мөн шилдэг уран бүтээлчдийг
нийслэл Улаанбаатарт тоглолтод оролцуулах аж. Сонирхуулахад, Чандмань сумын төв Урдгол нь нийслэл Улаанбаатар
хотоос 1360 км, Ховд аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршдог юм.
Нинж