Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
Өдрийн барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй