2016 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Тодруулбал, тус захирамжинд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг үүрэг болгожээ.
Түүнчлэн энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.