Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан нийт гомдлын 80-90 хувь нь зөвхөн фейсбүүк, твиттер, юүтүб зэрэг томоохон цахим сүлжээгээр гүтгэн доромжилсон нэр хүндэд халдсан хэргүүд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү \”Монгол Улсын иргэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч бусдын нэр хүндэд халдах нь гэмт хэрэгт тооцогддог. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг үргэлж санах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Мөн олон нийтийн цахим сүлжээнүүдийг ашиглах явцад сэжиг бүхий эх сурвалж нь тодорхой бус хэрнээ анхаарал татахуйц гарчиг бүхий хаяг, линкүүд байдаг. Эдгээр холбоосууд руу хандсанаараа өөрийн цахим хуудасны нууц дугаар, хэрэглэгчийн нэрээ алдах тохиолдол их байгаа юм байна.