Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаар захирамжаар төслийн сонгон шалгаруулалт зарлаж, Ю Би констракшн ХХК шалгарч, “Орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилууртай, газар доорх үйлчилгээний төв байгуулахаар Сүхбаатарын талбай орчмын 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр авчээ.
Гэвч газрыг зориулалтын дагуу ашигласангүй. Харин 9.5 сая ам.доллар буюу 25 тэрбум төгрөгийн барьцаанд Голомт банканд тавигджээ. Хэрвээ Ю Би констракшн ХХК зээлээ төлж чадахгүйд хүрвэл улс түүнийг төлөх, эсвэл Сүхбаатарын талбайгаа алдах гэсэн хоёр сонголт л байна. Биднийг туулын бургас яриад дөвчигнөж байх хооронд Сүхбаатарын талбайг хядах нь дээ.
Ю Би констракшн ХХК компанийг эзэмшигч нь Ч.Орхон гэж хүн байдаг бөгөөд түүнээс яагаад газраа зориулалтын дагуу ашиглахгүй байна вэ гэж асуух хэрэгтэй байх. Гэвч Ч.Орхон зориулалтын дагуу бүтээн байгуулалтаа эхлүүлбэл талбайн урд талын ногоон байгууламжийг тэр чигт нь сүйтгэхээс өөр аргагүйд хүрэх юм.