Өмнөд Америк тивд орших Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр амиа хорлосон хэрэг гарчээ.Тэрээр 1985-1990, 2006-2011 онуудад тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Амиа хорлосон шалтгааныг Бразилийн барилгын компаниас их хэмжээний авлига авсан хэмээн сэжиглэж, шалгалтыг эхлүүлээд байсантай холбон үзэж байгаа аж. Компаний зүгээс метро барих тендерт шалгарахын тулд түүнд 30 сая ам.доллар өгсөн болохоо ч хүлээн зөвшөөрчээ.
“Өчигдөр түүнийг баривчлахаар гэрт нь ирэхэд өөрийн ажлын өрөөндөө толгойндоо буудан амиа хорлосон байдалтай байсан” гэж Дотоод хэргийн сайд Карлос Моран мэдэгдлээ.
Эрхэм ерөнхийлөгч энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхлэх үедээ Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүссэн ч түүний хүсэлтийг нь хүлээн аваагүй аж.