Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийх юм байна. Энэ удаагийн хаалттай мэдээллээр ҮАБЗ-ийн тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. ҮАБЗ-ийн асуудлаар Ерөнхийлөгч жилд нэг удаа УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн намар мэдээлэл хийх байсан ч нэгдсэн чуулган хуралдаж чадаагүйн улмаас мэдээллийг хийж чадаагүй юм.
Мөн үүнээс гадна Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлсэнтэй холбогдуулан энэхүү хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэх таамаг байна.