Энэ өдрүүдэд сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын нийслэл Бангкок хотноо үргэлжилж байгаа билээ. Энэхүү тэмцээнд монгол улсын шигшээ баг ихээхэн амжилттай оролцож байгаа бөгөөд найман боксчин хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгарч үлдээд байна. Тэд мөнгөн медалийн төлөө маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-наас тоглож эхэлнэ.
Мөнгөн медалийн төлөө шалгарч үлдсэн тамирчдын оноолтыг хүргэе.
1. Эмэгтэй
– 48 кг Б.Мөнгөнсаран – Gabuco Josie /PHI/
– 54 кг М.Нандинцэцэг – Shi Qian /CHN/
– 60 кг М.Намуун – Wu Shih-Yi /TPE/
– +81 кг Э.Ундрам – Ngvyen Thi Phvong /VIE/
2. Эрэгтэй
– 56 кг Х.Энхамар – Bishi Kavinder Sinh /IND/
– 60 кг Э.Цэндбаатар – Rahimiv Shakurjon /UZB/
– 64 кг Б.Чинзориг – Alkasbeh Obada Muhammed Mustafa /JOR /
– 81 кг Н.Шинэбаяр – Marvin John Nobel /PHI/