Монголын
гагнуурчид дэлхийд хоёрт бичигдлээ. Монголын шилдэг гагнуурчид 25 гаруй орны 416
шилдэг гагнуурчидтай өрсөлдөөд ийнхүү хоёрдугаар байр эзэлжээ. Хоёр жилд нэг
удаа Хятадад болдог \”Arc Cup” хэмээх энэхүү
тэмцээнд Монгол Улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд ийнхүү хоёр
дахь удаагаа мөнгөн медаль хүртэж байна. 2014 онд болсон тэмцээнээс мөнгөн
медаль хүртэж байсан Монголын баг энэ сарын 19-22-ны өдрүүдэд Бээжин хотод
болсон тэмцээнд өмнөх амжилтаа бататгалаа. Их Британи, Герман, Австри, Болгар,
Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг 25 гаруй орон
оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын багаас Б.Баттулга, Б.Түвшинжаргал
Баруун гар талаас Б.Баттулга, Ч.Агваандэмбэрэл
нар
цахилгаан гагнуур төрөлд мөнгөн медаль хүртсэн бол, Ч.Агваандэмбэрэл аргон
гагнуур /хийн гагнуур бололтой/ төрөлд хүрэл медаль, Б.Өлзийбуян хагас автомат
гагнуур төрөлд хүрэл медаль хүртжээ.
Баруун гар талаас Б.Өлзийбуян, Б.Түвшинжаргал
Сонирхуулахад, энэхүү аварга шалгаруулах
тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр авч үздэг бөгөөд ийнхүү Монголын гагнуурчид багаараа Дэлхийд хоёрдугаар байр эзэлсэн нь энэ ажээ. Дашрамд дурдахад, Олон улсын гагнуурчдын энэхүү тэмцээн нь ердөө 4 дэх удаагаа зохиогдож байгаа ч ийм олон орон, гагнуурчид оролцож байгаа нь тэмцээний чансаа ямар байгааг болон цаашдаа улам олон орон оролцсон, өрсөлдөөн улам ширүүссэн тэмцээн болно гэдгийг илтгэж байна.
Төгс