Лиза Амилиа гэдэг эмэгтэй эрүүний мэс заслад оржээ. Гэтэл хагалгааны дараа нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь хэлд орсноосоо хойш Америк Англи аялгаар ярьж байсан тэр гэнэт л Британи Англи аялгаар ярьж эхэлсэн нь эргэн тойрных нь хүмүүсийг гайхшруулжээ. Харин эмч нарын тайлбарлаж буйгаар ярианы аялага өөрчлөгдөх нь нэг их сүйдтэй зүйл биш бөгөөд гадаад хэлний синдром хэмээх мэдрэлийн тогтолцооны эмгэг юм байна. Доктор Тоби Яльтогийн тайлбарлаж буйгаар ийм төрлийн синдром маш ховор байдаг ч гэлээ шинжлэх ухааны салбарт хэдийнэ танигдсан учир нэг их айх хэрэггүй гэлээ. Албан ёсны тоон судалгаагаар ийм синдромтой хүн дэлхий даяар ердөө 100 гаруйхан байдаг аж.
эх сурвалж: zuvsongolt.mn