Холливудын од Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа ч гоолиг биеэрээ шүтэн бишрэгчдээ гайхуулж байна. Тэрбээр төрснөөсөө хойш 27 кг жин хассан байна. Энэ сард Ким Кардашиан насанд хүрэгчдэд зориулсан америкийн алдарт \”CQ” сэтгүүлийн нүүрийг чимэн нүцгэн зургаа авахуулж, илэн далангүй ярилцлага өгсөн нь бүр ч гайхалтай хэрэг боллоо. Тэрбээр дахиад ч жин хасах төлөвлөгөөтэй байгаагаа дотнын найздаа дуулгасан байна. Түүний жин хасах гол нууц нь өдөрт ердөө 1800 илчлэгээс хэтэрсэн хоол иддэггүй хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.