Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар \”Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг анх 2014 онд амжилттай хэрэгжүүлснээр \”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо нэмэгджээ.
Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаахаар болсон байна.
Тодруулбал, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт анх удаа \”Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Оюутан цэргүүдийн хээрийн бэлтгэлийн нээлт өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын төвд болох аж.