УИХ-ын даргын дэргэд зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу өнөөдөр 09.00 цагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Одоогоор чуулганы танхимд гишүүд ирээгүй байна.
УИХ-ын хаврын чуулганыг зургаадугаар сарын 23-нд үргэлжлүүлэн хуралдуулахаар төлөвлөөд байсан ч гишүүд цуглаагүй юм. Тус хуралдаан болсон бол батлан хамгаалах салбар, хүнс хөдөө аж ахуйн салбартай холбогдох хэд, хэдэн хуулийн төслийг батлах боломжтой байсан. Уг хуралдаан цуцлагдсан тул УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдан өнөөдөр хаврын чуулганыг хаахаар болж, хэлэлцэх асуудалд нь зөвхөн хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсохоор болж, төлөвлөсөн юм.