УИХ-ын 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор тэргүүтэй иргэд \”Намгүй Дундговь” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Түүнийг сонгуулийн сурталчилгааны ажлаар аймгийнхаа нийт сумаар явахад иргэдээс намын хатуу гишүүнчлэлээс татгалзах санаачилга гаргаж байсан байна. Тиймээс тэрбээр намгүй анхны аймаг болохын төлөө зорьж ажиллахаа илэрхийлж, бусад аймгуудыг энэ санаачилгыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Б.Мөнхболор энэ үеэр хэлэхдээ, \”Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах цаг нь ирсэн. Намгүй болсноор эх орноо хөгжүүлэх сайхан боломж бүрдэнэ” гэсэн юм.