Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн оноолтыг зарлалаа. Энэ сарын барилдаан бол Япон улсын шинэ эзэн хааны Нарухитогийн Рэйва эриний он тооллын анхны башё гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Тавдугаар сарын башё 12-26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд үргэлжилнэ. Өнгөрөгч гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж, эзэн хааны цомыг 42 дэхь удаагаа хүртээд буй Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол Их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлэн барилдах юм байна.
Харин гуравдугаар сарын башёг 14 даваа нэг унаатай өндөрлүүлсэн Ичиножёо А.Ичинноров энэ сард зүүн жигүүрийн сэкивакэ цолтой барилдахаар болжээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн бол Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошёома Г.Мөнхсайхан нар маэгаширагийн зүүн жигүүрийн 16, 17-д эрэмбэлэгджээ.