2016 он гарсаар Булган аймагт хачигт хазуулсан 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс ес нь Бугат сумаас бүртгэгдсэн бөгөөд хачигт хазуулсан хүмүүсээс хоёр нь нас барж, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэжээ.
Тус аймгийн ой мод шигүү ургадаг хойд сумдад хачиг их байдаг гэсэн судалгаа гарсан ба хачгийн голомтот газар нь Бугат сум юм байна. Тиймээс Бугат сумын хүн эмнэлэг дээр вакцин буюу хачигны эсрэг дархлаажуулалтыг ажил мэргэжлийн онцлог бүхий мод үржүүлгийн ажилчид, тариаланчид, байгаль орчны хамгаалагч, байцаагч, малчдад хийж эхэлжээ